?LIVE: Кёкүшюзан Д.Батбаяр: Би заримдаа өөрийгөө улныханд орчихсон явна гэж хардаг

Ардчилсан нам даргаа сонгох гэж байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Кёкүшюзан Д.Батбаяртай ярилцлаа. 

Кёкүшюзан Д.Батбаяр: 

-С.Баярцогт, Л.Гантөмөр хоёрын нэг нь намын дарга болох болов уу гэж харж байна. Л.Гантөмөр бол Японд боловсрол эзэмшсэн, УИХ-ын гишүүн, сайд хийж байсан хүн. С.Баярцогт бол улс төрийн арвин туршлагатай хүн. Мөрийн хөтөлбөртэй нь танилцаад байж байна. Хэн нэгнийг нь дэмжээд, хор хутгаад явсан зүйл байхгүй. С.Эрдэнэ муухай хүн гэж яриад ч хэрэггүй. 

Хэн нь ч сонгогдсон бай УДШ дээр энэ асуудал сунжрахгүйгээр явчихаасай гэж хүсэж байна. Учраа олохгүй, үүнээс том асуудал үүсэх юм бол сонгууль ойртлоо. Монгол улс ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Улныхан байна, баячууд байна. Дундаж давхаргын хүн гэж байхгүй болсон байна. Би заримдаа өөрийгөө улныханд орчихсон явна гэж хардаг шд, ний нуугүй хэлэхэд. Энэ байдлыг АН гарч ирж болиулаасай, таслан зогсоогоосой гэж боддог. 

Надад хилийн хориг тавьсан зүйл байхгүй. Би удахгүй Япон явах гэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.