? LIVE: Боксын Ази тивийн АШТ /22 хүртэлх нас/

U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.  

Өчигдөр /1.18/ албан ёсоор эхэлсэн тэмцээний эхний өдөр манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Энхтөр Филиппиний тамирчинг илт илүүрхэн буулган авсан. Түүний тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.  

Өнөөдөр /1.19/ хуваарь ёсоор эмэгтэй жингийн 12 тулаан явагдах ба манай гурван ширэн бээлийтэн тулалдана. 

  • Эмэгтэйчүүдийн -50кг жинд Д.Номин-Эрдэнэ Узбекстаны боксчинтой
  • Эмэгтэйчүүдийн -54кг жинд О.Есүгэн Узбекстаны боксчинтой
  • Эмэгтэйчүүдийн -60кг жинд Т.Номин-Эрдэнэ Тажикстаны боксчинтой тус тус тулалдана. 

Нэгдүгээр сарын 19-ны өдрийн тулааны хуваарь

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.