Үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор зарим автобусны чиглэлийг өөрчилжээ

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оржээ.

Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа  “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг  “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөжээ.

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

326185773 1150067159003961 3773519508603569439 n 101522 989809019

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.