?LIVE: ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: Маш ноцтой гүтгэлгийг зохион байгуулалттайгаар хийж байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы талаар өнөөдөр сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээлэл хийсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ХНХ-ын сайд Т.Аюурсайханаас тайлбар авлаа. 

 ХНХ-ын сайд Т.Аюурсайхан:

-Маш ноцтой гүтгэлэг зохион байгуулалттайгаар хийж байна. Нүүрсний хэргийг нуун дарагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх үүднээс тус мэдээллийг хийсэн гэж ойлгож байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн тэр олон тооны хүнийг надтай холбон тайлбарлаж байна. . Тэдгээр нэр дурдаад байгаа хүмүүсийг би огт танихгүй.

гэж харж байна. Намайг есөн удаа Сингапур улс руу ниссэн гэж мэдээлсэн. Би хоёр удаа явсан. Ажлын шугамаар явж байсныг нотлох хүмүүс байгаа. Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан. Хуульчид тэдгээр иргэдийг үнэ төлбөргүй хамгаалсан гэдэг мэдээлэл бас гарсан. Эгч маань 2012 онд надад хандаж байсан удаатай. "Глоб интернэшнл"-д ажилладаг, хүнийг жирийн байдлаар ажлаа хийж байхад нь ингэж харлуулмааргүй байна. "Норинко" гэж дурдаад байгаа компанийг би огт мэдэхгүй. Надад ямар ч хамааралгүй хятад компанийг ингэж холбох нь бухимдал төрүүлж байна.

Оффтейк гэрээг намайг хийсэн гэж хэлсэн нь хэнийг энэ асуудлаас холдуулах гээд байгаа нь ойлгомжтой болж байх шиг байна. Ерөнхийлөгч асан оффтейк гэрээтэй холбоотой шалгагдаж байгааг бүгд мэдэж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.