СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Зэст Өндөр ХХК Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө хадгаламж барьцаалсан зээлээ төлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Эхний сонсголыг Бэрэн групп дээр хийсэн. Хоёр дахь сонсгол Зэст Өндөр ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор үргэлжилж байна. 

Тус компанийг хоёр хуулийн этгээд, гурван иргэн эзэмшдэг аж. Дорнод аймагт байрлах "Ширэн овоо" төмрийн хүдрийн орд ашиглахаар уул уурхайн салбарын ангиллаар 813,5 сая иен буюу 18,06 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргаснаас 10,9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 12,25 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Үүний нийт 3,944,5 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ. Задалбал зээлийн 61 хувийг зориулалтын дагуу, 31 хувийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогджээ. 

Нээлттэй сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал н.Эрдэнжаргал ирээгүй бөгөөд санхүүгийн албаны дарга нь иржээ.

Зориулалтын бус зарцуулсан 3,9 тэрбум төгрөгийг Зэст өндөр ХХК болон Заг өндөр ХХК, Заг инженеринг ХХК-ийн үйл ажиллагааны зардалд зарцуулжээ. Үүнээс хадгаламж барьцаалсан зээлээ хаасан байгаа нь анхаарал татаж байгаа ч тус компанийг төлөөлж ирсэн хүн үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, уг мөнгийг цахилгаан татах ажлыг хариуцаж байсан Зэс инженеринг ХХК-ийн хадгаламжийн дансанд шилжүүлсэн бөгөөд ажлаа хийж чадаагүй тул хөрөнгийг буцаан татаж авсан гэлээ.

Зээлийн удирдлагын хороо "Барьцаа хөрөнгийн шаардлага хангагдаагүй, төслийн хүрээнд баригдах цахилгаан хангамжийн ажлын ТЭЗҮ иж бүрэн бус, ус ашиглах гэрээ байгуулаагүй байхад Хөгжлийн банкны тухай хуульд нийцээгүй байхад тодорхой нөхцөл заалгүй зээл олгосон" гэх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тус компанийн удирдлага гарын үсгээ зуржээ. 

Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Будхүү:

-Миний бие зээлийн хорооны гишүүн байсны хувьд тухайн төслийг хэлэлцэх зээлийн хорооны хуралд оролцсон. Ус ашиглах журмыг тодорхойлсон бичиг баримт байхгүй. Намайг 2017 онд ажиллаж эхлэхээс өмнө зээлийн хороогоор хэлэлцээд, тодорхой нөхцөл заагаад ТУЗ зөвшөөрч зээл олгосон байсан. Миний хувьд тодорхой нөхцлийг санхүүжилт олгохоос өмнө хангуулаад зээл олгож болно гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Зэст Өндөр ХХК-ийн санхүүгийн албаны дарга:

-Цахилгаан хангамжийн ажил одоо болтол хийгдээгүй байгаа. Манай баяжуулах үйлдвэр хуурай соронзон үйлдвэр учраас ундны ус хэрэглэхгүй. ТЭЗҮ хийгдсэн. Барьцаа хөрөнгө хангалттай гэж хэлэх байна. Яагаад Хөгжлийн банк буцаасныг мэдэхгүй. Бид цахилгааны асуудлаа шийдэж чадаагүй. Гэхдээ 18 тэрбум төгрөгийн зээл авахдаа долоон тэрбумыг нь машин, техник тоног төхөөрөмж, 8,2 тэрбумын дэд бүтэц 2,6 тэрбумын баяжуулах үйлдвэр авна гэж заасан. Үүнээс 8,2 тэрбумын дэд бүтцийн ажлаа машин, тоног төхөөрөмжийн урьдчилгаатай аваад ажлаа эхлүүлсэн. Цахилгаанаа шийдэж чадаагүй ч генератороороо ажлаа эхлүүлсэн. Энэ хооронд машин тоног төхөөрөмж хэрэгтэй байсан учраас Хөгжлийн банктай уулзаад "Цахилгаанаа ингэж шийдсэн учраас тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа учраас зээлээ шилжүүлье" гэж тохироод зээл авсан. 

Хянан шалгах түр хорооны дарга Н.Энхбаяр:

-9,7 тэрбум төгрөг аваад юу өөрчилсөн юм бэ. Зураг дээр өөрчлөлт харагдахгүй байна?

Зэст Өндөр ХХК-ийн санхүүгийн албаны дарга:

-Бид хоёр тэрбум орчим төгрөгөөр замын ажлаа хийсэн. Техник тоног төхөөрөмж авсан. 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал:

-Зэст Өндөр ХХК дээр шинжээчийн дүгнэлт дээр дурдагдсан зөрчлүүд бүгд гарсан. Явцын хяналтуудыг хийсэн байдаг. 2018.01.18-ны өдрийн хууль зүйн дүгнэлтэд ТЭЗҮ хийгдсэн байх шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон байсан.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.