Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.  

 63c0f58718164615ff1e676a

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж буй албан хаагч стандартаараа өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Гэхдээ ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан одоогоор нэг үйлчлэгчид 13 мянган ам метр, заримдаа түүнээс ч их хэмжээтэй  талбай ногддог, ачаалал маш их. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Цаашид тодорхой хуваарийн дагуу, жилд зургаан удаа их цэвэрлэгээг зохион байгуулахаас гадна хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна” хэмээв.

 63c0f0dd18164615ff1e673d

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын дарга Ц.Амарсайхан “Хог хаягдлын тухай хуулийн дагуу манай байгууллага ойр орчмынхоо 50 ам метр талбайн хог хаягдал, цас, мөсийг байнга цэвэрлэдэг. Өнөөдөр манай байгууллагын 82 албан хаагчийн 50 гаруй нь цэвэрлэгээнд оролцож байна” гэсэн юм.

 63c0f0e518164615ff1e673e

Мөн “Хотын цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийн оролцоо чухал. Өнөөдрийн их цэвэрлэгээнд  НЗДТГ-ын 60 гаруй ажилтан, албан хаагч хоёр ээлжээр оролцож, МУИС-ийн урд, ХУИС-ийн хойд замыг хариуцан цэвэрлэлээ” хэмээн НЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тэгшжаргал онцлов.

63c0f0ef18164615ff1e673f

63c0f13718164615ff1e6743

63c0f15218164615ff1e6745

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.