ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамны сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Цахим эрүүл мэнд төсөл олон нийтийн аудитын газраас хангалтгүй гэдэг үнэлгээ авсан.
Иргэд эрүүл мэндийн цахимжилтын үр дүн хүртэхгүй байна гэдэг шүүмжлэл их байна. Монгол Улсын Засгийн газар болон Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой. 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байна.
Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэнэ.
13А маягт нь алга дарам цаас. Хөдөө орон нутгаас нийслэлд ирэхдээ тус жижиг цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэдэг хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож дүгнэлтэд хүрсэн.
Цахимжилт хүнд суртлыг бий болгож байна. Цахимжилт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Төр мэдээллээ солилцож чадахгүйгээс ийм байдал үүсэж банйа. Гэвч гүйцэд хэрэгжихгүй цаас барьж гүйдэг байдлыг үргэлжлүүлж байна. 13А маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн байна. 450 эмнэлэг, эмийн сангаа цахимжуулсан гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягтыг дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя. Маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. Та 13А маягтаа илгээсэн байна гэдгийг нь харуулдаг болгоё. ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана.
Төр бүгдийг хийнэ гэдэг бодлоосоо салж бодлогоо боловсруулъя. Иргэд хожих шаардлагатай. Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч хэн ч нэхэхгүй байх ёстой. Бид тоног төхөөрөмж шаардлагатай зүйлсээр туслахад бэлэн байна. Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна. Бүх түвшинд хууль эрхзүйн түгжрэлээс гарна. Засгийн газрын түвшинд ЭМДЕГ-т дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:
-ЭМДЕГ нь 2348 эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээг худалдан авах гэрээтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн тус тусламж үйлчилгээг худалдан авахдаа бүрэн цахимаар үйл ажиллагаа маань явагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар аргаар төлөх боломжийг ебаримт апп-аар төлдөг болсон. Бидний зорилго нь E-Mongolia-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан мэдээллийг оруулахаар ажиллаж байна. 13А нь эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын өвчтөн илгээх журам юм. Зарим хувийн эмнэлэг иргэдийг хэвтэн эмчлүүлсний даргаа 13А маягтыг өгөхийг шаарддаг. Анхан шатны эмнэлэг 13А маягтыг илгээгээд иргэн аль дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэ маягтыг бүрэн цахимжуулах суурь нь бэлэн. Зарим эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэлийг хялбаршуулах тал дээр анхаарах хэрэгтэй.
ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн:
-Хамтарсан ажлын хэсэг 6 сар ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг e-mongolia-аар авдаг болсон. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг E-Mongolia-аар авч байна. 13А маягтыг цахим болох ажлыг 2 сарын хугацаанд туршилтаар хийсэн. Монгол 535 эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшилтэй нийлээд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага байдаг. Төрийн бүх байгууллага энэ удаагийн туршилтад оролцсон. Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунууд хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй болсон. Үүнийг ЦХХХЯ-аас хангаж, дэмжиж ажиллана гэсэн. Туршилт амжилттай болсон учраас гуравдугаар сарын нэгний дотор сайдын тушаалтуудад нэмэлт өөрчлөлт орно гэсэн асуудал байна. Эрүүл мэндийн салбар нь Монголын улсын хэмжээнд хамгийн их өгөгдөл үүсэх учраас 2 сая ам.долларын өртөг бүхий сервер, дэд бүтэц хэрэгтэй гэсэн тооцоо байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.