Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цас хусаж арилгадаг багаж бүтээжээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн IV салааны алба хаагчид цас хусаж арилгах багаж хийж, бүтээлч ажил өрнүүлжээ. 

Тус багаж нь цас их орсон үед байгууллагын гадна талбай, замын цасыг хялбар аргаар хусаж арилгах зориулалттай аж. Ингэснээр ажилтан, алба хаагчдын ажлыг хөнгөвчилж, иргэдийн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах боломжтой боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

323454094 539347211580988 6358991135067435427 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.