СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-11

🔴LIVE: У.Цогтбаяр: Надад өндөр хөгжилтэй улс орнуудад цагаачлахыг ч санал болгосон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцож буй. Уулзалтын үеэр жүжигчин, МУСТА У.Цогтбаяртай ярилцав. 

Жүжигчин У.Цогтбаяр:

-МАН, АН-ыг татан буулгахын төлөө явна гэж бодож байна.

Амьдрал дээрээ жүжиглэдэггүй жирийн л иргэн хүн. Бид анх 40 их наяд гэж ярьж байсан бол 70 их наяд болчихоод байна. Энэ их мөнгө үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай холбоотой нь ойлгомжтой асуудал. .

Надтай хамааралтай ямар нэгэн улс төрийн хүн, хань хамсаатан гэж хүн байхгүй. Миний утсыг шалгасан. Юу ч гараагүй. Миний хувьд сонгуулийн үеэр Х.Нямбаатарын сонгуульд ухуулагчаар ажилласан нь үнэн. Тухайн үед ажилласан цалингаа л авсан. Зөвхөн би биш манай баг нийтээрээ хувааж авсан. Үүнийг маань манай Жижигээ ах, баг хамт олон маань ч гэрчилнэ. Тухайн үед сонгуулийн ажилд зуучилж өгсөн Х.Нямбаатарын дүү н.Батнасанд би дөрвөн сая төгрөг өгсөн. Тэр хүн зуучилж өгснийхөө хариуг нэхсэн. Бидний нүүрсний хулгайн асуудал ярьж байхад ХЗДХ-ийн сайд гарч ирэхээр л уулзсан. Монгол улсын хувьд ХЗДХ-ийн сайдтай тэмцэх хүн байхгүй. Тэнэг болохоороо л би ингээд явж байгаа байх.

. Гэхдээ би төрийн хамгаалалтад орсноор миний тэмцэл дуусгавар болохыг ойлгосон. Намайг гэж итгэж байгаа олон нийтийнхээ итгэлийг алдахыг хүсээгүй. Би өөрөө гомдолгүй гэж өргөдөл бичээд амь насаа хамгаалуулахаас татгалзсан.

Мэдлэг боловсролтой Хууль зүйн сайдтай баймаар байна. Улс төрийн мэдрэмжтэй, мэдлэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болмоор байна.

Хүний амь нас яригдаж байна. Айдастай байна. Гэхдээ залуустайгаа тайван замаар зөв тэмцэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан зарим нэг залуус тэмцлээ орхисон. Надад ч гэсэн улс төрийн тохироо хийх санал ихээр тавьж байна. 9911-тэй дугаарууд байнга залгадаг. Би аль ч хүнийх нь саналыг хүлээн аваагүй. .

Шантрах зүйл олон байна. Эхнэр болон киноны хамт олон минь л миний ард байна.

Миний хувьд үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. Миний тэмцэл шударга ёсны төлөө учир үр дүнд хүрнэ гэдэгтэй итгэлтэй байна. Эцсийг нь үзнэ. Энэ их олон хүний сайхан сэтгэл надад биш ч гэсэн миний үр хүүхдэд үлдэнэ гэж итгэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шударга иргэн
2 жилийн өмнө
66.181.185.74

Шулдайсан, жооргоносон муу хужаа чи хэзээ улс төр ойлгож, хэзээ тэмцэгч болчихоо вэ. Мөнгөний төлөө Нямбаатарыг сурталчилсан, одоо тэрнийхээ эсрэг тэмцэнэ гэнэ. Хэн хэдэн төгрөг өгнө тэрний төлөө жооргонодог үзэл бодолгүй муу хужаа чи хятад руугаа цагаачил. Битгий Монголыг минь украйн болгох гэж улайр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.