?LIVE: Г.Ирээдүй: Хулгай хийж байгааг мэдсэн хэрнээ болиулаагүй хүмүүс хам хэрэгтэн шүү

Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцож буй. Уулзалтын үеэр Ноён IZ буюу иргэн Г.Ирээдүйтэй ярилцлаа.

Иргэн Г.Ирээдүй:

-Хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй, шахаж шаардах ёстой. Сарын өмнө 17 хүний нэрсийг зарласнаас өөр юу ч болсонгүй.

Өнөөдрийн уулзалт өглөө 8 цагт эхлэх байсан ч цагтаа эхэлсэнгүй. Ямар сэдвээр ярилцах эсэх нь тодорхойгүй. Тодорхойгүй учраас иргэд нүүрс, утаа зэрэг хүссэн сэдвээрээ ярилаа. Эцэст нь, Нүүрсний хулгайн асуудлаар Ерөнхий сайд шүгэл үлээсэн учраас надад итгэл найдвар байна.

Хулгай хийж буйг мэдсэн хэрнээ болиулаагүй хүмүүс хам хэрэгтэн шүү дээ.

Бид ийм залуус биш гэдгээ тайлбарласан. Камер хараад өөрчлөгдчихдөг хүн байна хэмээв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.