? Б.Жаргалсайхан: Залуучууд аа! Эхлээд гэрээ төвхнүүл, дараа нь жагс

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалтад улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн төлөөлөл оролцож саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч байна.  

Энэ үеэр жагсагчдын төлөөлөл хурал зохион байгуулагчид болон Ерөнхий сайд руу дайрч давшлахаас гадна чуулга уулзалтад оролцож буй бусад оролцогчдыг үг хэлэх боломж олгохгүй байх, дайрч доромжлох байдал гаргасанд бухимдаж байгаагаа энэхүү хүмүүс ийнхүү илэрхийлэв.

Тэд, Олон хоног даарч бухимдсан байж болно. Гэхдээ бусдыгаа доромжилж, дайрч болохгүй. Хүн загнахаар нь би загначихлаа. 2-3 цаг дуугүй суулаа. Камер барьчихаад нүүрэн дээр ирж зураг аваад байна. Телевиз бол тусгай зөвшөөрөл авч бидний зургийг авч байна. Энэ хүмүүст ямар эрх байна вэ. Огт хамааралгүй хүмүүсийн зургийг авах ямар эрхтэй юм бэ? Бид бас зургаа тавиулахгүй байх эрхтэй. 

Жагссан л гэнэ. Бид 30 жил жагссан ч гомдоогүй. Бид жагссан, гавьяа байгуулсан, одоо хөлсөө өг гээд байгаа юм байна. Бид 30 жил жагсахдаа нийгмийг эмх замбараагүй байдалд уриалж байгаагүй. Үргэлж тэрний эсрэг байсан. Гэтэл эд хэнийг турхираад байгаа юм бэ. Юу хүсээд байна вэ.

Бусдыг мөнгө авсан гэж доромжилдог. Жагсаал өмчилж, та нар битгий ир, яв гээд хөөдөг. Хэн эд нарт энэ төв талбайг өмчилж өгсөн юм бэ. Бид бас орилж чарлая. Чадна шүү дээ. 

Төрийн ордныг хүндлээд яагаад хувцсаа ч солиод орж ирж чаддаггүй юм бэ. Балмад танхай байдлаа трэнд болгож болохгүй. Бид бас жагсаж цуглаж чадна. Ахмадууд ирээд суучихсан байна ч гэх шиг. 

Авлигыг устга гээд чарлаад байгаа хэрнээ яагаад авлига авч жагсаад байгаа юм бэ. Жүжигчин Цогтоо сонгуулиар 100 сая төгрөг авсан л гээ биз дээ. Хувийн амьдралаа өөд нь татаагүй хэрнээ улс орныг хөгжүүлнэ гэж байхгүй ээ! Бусдыг шүүмжлэхийн тулд өөрөө ёс зүйтэй байх ёстой гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.