1072 хувьцааны ногдол ашгийг ирэх хавар иргэдэд олгоно
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ноогдол ашгийг дөрөв, тавдугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэж мэдэгдлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат дөрөв, тавдугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийлсэн. Харин нэмэгдэх, хасагдах асуудлыг компани илүү тодорхойлоод мэдэгдэх байх. Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.