? IZ: Жагсаалаас хойш 35 хоног өнгөрлөө, одоо яах вэ Ерөнхий сайд аа!

"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт төрийн ордонд үргэлжилж байна. Уг зөвшилцөлд оролцож буй "Нүүрсний хулгайг илрүүл" жагсагчдын төлөөлөл иргэн Г.Ирээдүй буюу IZ дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр, Нүүрсний хулгайг илрүүлэхийг төлөөх жагсаал 2022.12.04-ний өдрөөс эхэлсэн. Жагсаал эхэлсэн дөрөв дэхь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та орж ирээд "хэдэн залуу орж ирж уулз" гэсэн. Найм хоногийн дараа буюу 12-р сарын 15-ны өдөр бид гуйж байж ордонд ороход Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан сайд нар уулзаад маргааш нь тантай уулзуулна гэж биднийг хөөргөөд гаргаад явуулсан. Үүнээс хойш та биднийг тоож уулзаагүй. 

Монгол Улс эрх зүйт хуультай орон. Хулгай хийсэн хүмүүс хариуцлагаа үүрэх ёстой. 35 хоног өнгөрлөө. 17 нэрээс хойш нэмж нэрс зарласангүй, хэн ч ял шийтгэл авсангүй. Эцсийн байдлаар хэзээ энэ хүмүүст хариуцлага тооцох вэ? Нэмж зарлах нэрсээ хэзээ зарлах вэ?

17 настай хүүхэд та нартай улс төрийн хэрүүл хийх гээд өнөөдөр энд орж ирээд сууж байна. Та нар энэ хүүхдийн мөрөөдөл, хүүхэд насыг нь хулгайллаа. Аав, ээж нараас нь мөнгийг нь хулгайллаа. Баярлалаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.