Цагаан хад суурьшлын бүсэд машины сэлбэгийн дэлгүүр шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатжээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-д автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатжээ. Гал гарсан тухай мэдээллийг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчид Цагаан хад суурьшлын бүсийн иргэд иргэн А-ын 20х10 метрийн хэмжээтэй автомашины сэлбэгийн дэлгүүр, 8х10 метрийн хэмжээтэй агуулах тус тус шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж 12:40 цагт бүрэн унтраажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.