Ж.Чинбүрэн: Зориулалтын бус орчинд, ур чадвар гарган эх хүүхдийг уулзуулсан эх баригч С.Энх-Амгаланд талархъя

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгаланг хүлээн авч уулзаж, талархлаа илэрхийлжээ. Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгалан нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд эх, нярайг машинд эх барьж авсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Зориулалтын бус орчинд, ур чадвар гарган эх хүүхдийг уулзуулсан Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгаландаа талархал илэрхийлье.

Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарлаа. Монголын үрс маш олон болтугай гэжээ.

323356708 1172288250136060 6401297001010199744 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.