Дэд сайд Л.Халтарын эхнэр С.Батдөлтэй холбоотой юу

Зарим мэдээллийн хэрэгслүүдээр арван тэрбумын С.Батдөлтэй Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарын эхнэр холбоотой, С.Батдөл бол жараахай, ард нь байгаа Ц.Ганзул бол аварга загас гэсэн утгатай мэдээлэл тархсан. 

Цаашилбал, "Баригдсан залуу бол УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга. Жинхэнэ дарга нь сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул" хэмээн бичиж байгаа. Энэ талаар дэд сайд Л.Халтар тайлбар хийжээ. 

Тэрээр, "Ц.Ганзул Батдөлийн дарга нь байсан, хамтрагч гэх мэдээллийг сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар түгээж эхэллээ.

Миний эхнэр Ц.Ганзул Төмөр замын сургууль төгссөн инженер хүн. Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлт хариуцсан инженерийн ажил хийдэг. Одоогийн эрхэлж байгаа ажил нь вагон хуваарилалт, хяналттай холбоогүй. Төмөр замд 30 орчим жил ажиллахдаа ямар нэгэн даргын ажилд томилогдож байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Ямар нэг зорилготойгоор тарааж буй худал мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг Та бүхнээс хүсье гэжээ.

Fl1wtGZaEAEw5ye

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.