С.Батдөлийг үргэлжлүүлэн хорьж магадгүй

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан нь дуулиан тариад байгаа. 

Гэтэл түүнийг цагдан хорьсон 48 цагийн хугацаа дууссантай холбоотойгоор өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн танхимын шүүгч Г.Золбоо түүнийг сулласан билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Батдөл нь "Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчгүйгээр шүүгдье" гэсэн боловч, шүүгч "Өмгөөлөгчгүй бол шүүх хуралд оролцуулахгүй" хэмээн суллажээ. Үүнээс үүдэн, Шүүхийн ерөнхий зөвлөл дээр шүүгч Г.Золбоогийн ёс зүйн асуудал хөндөгдөж мэдэхээр болж байна. 

Харин маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 9-ний 11 цагаас Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох гэж байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг цагдан хорих өндөр магадлалтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.