Жирэмсэн эх "Өргөө" амаржих газрын буруу талын хаалган дээр очсоны улмаас машиндаа амаржжээ

"Өргөө" амаржих газрын эмч нар жирэмсэн эмэгтэйг яаралтай горимоор хүлээж аваагүйн улмаас -26 хэмийн хүйтэнд машинд амаржсан талаарх дүрс бүхий бичлэг цахим орчинд тараад буй.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Баянзүрх дүүргийн иргэн, 26 настай эмэгтэй 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нөхрийнхөө хувийн машинаар "Өргөө" амаржих газарт очсон. Гэвч төрөх эмнэлгийн бус буруу талын хаалган дээр очиж үйлчилгээ авахыг хүссэн гэх тайлбарыг өглөө.

Иймд амаржих газрын зүгээс төрөх хаалгаар очиж үйлчилгээ авахыг зөвлөсөн байна.

Ингээд жирэмсэн эмэгтэй төв зам дээр машиндаа үлдэж, нөхөр нь “зөв” талын хаалган дээр очжээ. Тухайн үед эхнэр нь машиндаа өвдөж, төрөх үйл явц эхэлж, хүүхдийн толгой цухуйсан байж. Иймд

Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн бөгөөд эмнэлгээс гарсан болохыг эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.