СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-09

"Асаж буй толгод" багт жүжгийг найман сургуулийн 650 гаруй сурагч үзэж сонирхов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөлөгч Эваристе Коуасси - Комланы дэмжлэгээр Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжиг өнөөдөр Соёлын Төв өргөөний тайзнаа тоглогдлоо.

Тус жүжгийг Улаанбаатар хотын ХУД-ийн 7, 114 дүгээр сургууль, БЗД-ийн 88, 126 дугаар сургууль, СХД-ийн 74, 121 дүгээр сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, "Ид шидийн орон-2” төвийн нийт 650 гаруй сурагч үзэж сонирхов.

” Асаж буй Толгод” жүжигт Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдийн төлөөлөл болсон 12 үлэг гүрвэлийн зүйлийг онцолж, хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээжээ. Мөн кварц гэрэл, гурван талт дэлгэц болон бүх жүжгийг дүр бүрийг багт хэлбэрээр шийдсэн нь үзэгч хүүхдүүдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байв. Жүжгийн дүр бүхий үлэг гүрвэлүүдийг багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэлбэрээр бүтээсэн төдийгүй хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай аж.

Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдарлын тухай уг жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухайд танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилгоор тус арга хэмжээг БОАЖЯ-наас санаачилан хүүхэд багачууддаа толилууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.