400.000 ам.долларын шагналын сантай боксын тулаан зохион байгуулагдав

Олон улсын боксын холбооноос (IBA) III дахь удаагийн дэлхийн боксын нэгдсэн форумыг зохион байгуулахын сацуу анх удаа "IBA Champions’ Night" шилдгүүдийн тулаан зохион байгуулагдлаа. 

flag of mongolia 4k silk texture asia mongolian flag 01 01 01 011 

Энэ сарын 11-ний өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 400.000 ам.долларын шагналын сантай шилдэг 16 тулаанчийн найман тулаан зохион байгуулагдлаа. Тулаанд ялагч тус бүрд аваргын бүс, 30.000 ам.доллар олгосон бол ялагдсан тамирчин бүрд тулаанд уригдан оролцсоных нь төлөө тус бүр 20.000 ам.долларын шагнал өгсөн байна. 

Хэдийгээр олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй халз тулаан хэдий ч мэргэжлийн тулааны зарчмаар явагдсан тус тулаанд эрэгтэйчүүд нь гурван минутаар таван үе, эмэгтэйчүүд нь хоёр минутаар таван үе тулалдахдаа эмэгтэйчүүд толгойн хамгаалалтгүй, эрэгтэйчүүд нь цээж нүцгэн тулалдлаа.  

Шилдэг 16 тулаанчийн оноолт болон амжилтыг ЭНД дарж үзнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.