? Д.Бат-Эрдэнэ: Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүнийг нэрлэсэнд нутгийн иргэд бухимдаж байгаа

АТГ-аас нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг өчигдөр зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ын долоон гишүүн байгаа юм. Эдгээр гишүүд тус мэдээлэлтэй холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

- Манай Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүн, аймгийн хоёр засаг дарга, бас бизнес эрхлэгч хоёр гээд нийт зургаан хүн байна. Яагаад ингэж нэрсийг нь зарлаж байгаа юм бэ гээд аймгийн иргэд маань их бухимдалтай байна. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болчих вий! 

Нийгэм маш бухимдалтай энэ үед шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад зарлах нь буруу гэж бодож байна. Тэдгээр 17 хүний ард гэр бүл байгаа. Нийгэмд хүмүүсийн нэрсийг зарлаж эрсдэлд оруулж болохгүй. Өчигдрийн зарласан нэр бүхий 17 хүн нүүрсний хулгай, бусад зүйлтэй холбоогүй гэдэгт би итгэж байна.

Миний хувьд орон нутгийн Тавантолгой компанийн ихээхэн хувьцаа болох 2000 орчим хувьцааг эзэмшдэг. Ил тод, хяналттай, зөв засаглалтай компани. Ер нь нууц нэрийн дор бүх булхай луйвар явагддаг. Энэ компани хөрөнгийн бирж дээр хамгийн их ашиг тараадаг. Надад нууж хаах зүйл огт байхгүй. Хуулийн байгууллага ямар нэгэн тайлбар мэдээлэл надаас огт аваагүй, дуудах байх.  Нүүрсний асуудал нь сүүлдээ улстөрийн асуудал болгоод явчиж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.