? Г.Дамдинням: Дарханчууд жагсаж байна гэж сонсоод шууд гараад давхилаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Өнөөдөр /2022.12.13/ тойрогтоо ажиллаж байна. Өчигдөр Дархан-Уул аймагт нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэд маань намайг ирж нүүр тулж уулзан энэ асуудалд ямар нэг холбоогүй болохоо илэрхийлбэл гадаа даарч зогсох шаардлагагүй гэдгээ хэлсэн.

Сонгогчдынхоо эрх, тавьж буй шаардлагыг хүндэтгэн үзэж, өнөөдөр зориуд ажил болгон яаран ирлээ. Уг жагсаалыг дэмжиж, шударга ёсны төлөө тэмцэж байгаад талархал илэрхийллээ.

Миний хувьд нүүрсний хулгайн асуудалтай огт хамааралгүй тул дарханчуудтайгаа, иргэдтэйгээ нэгдэж, энэ асуудлын эцсийг үзтэл идэвхитэй тэмцэн ажиллах болно гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.