УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн болчихлоо
АТГ-ын удирдлагууд Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэй нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 17 өндөр албан тушаалтны нэрсийг өнөөдөр зарлав.
Уг 17 улс төрч, албан тушаалтнуудын нэрс дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа? Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ. Номхон тэмээг ноолоход амар гэж, бид хэдийг өгөөш болгож жагсагчдад хаяж өглөө гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.