1072 хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн гэх хүмүүсийн цаад зорилго юу вэ

“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг  өчигдөр нэг сар үргэлжлүүлэн хорихоор болсон талаар бид мэдээлсэн. 

Дайны хажуугаар дажин гэгчээр өчигдөр “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн үүдэнд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хүн цуглаан зохион байгуулсан юм. Тэд өөрсдийгөө 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын нийт иргэдийг төлөөлсөн хэмээж байгаа. Гэтэл эл цуглааныг зохион байгуулсан Ц.Бээжингийн хувийн эрх ашиг хөндөгдсөн учраас ийм арга хэмжээ төлөвлөсөн байх магадлалтай аж.

Тэрбээр 2019 оны нэгдүгээр сараас хойш орон нутаг, олон нийттэй харилцах зөвлөх гэх албан тушаал хашиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, сард нэг сая гаруй төгрөгийн цалин авч байжээ. Гэтэл Засгийн газраас эл компанид томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч хөлсөөр ажиллаж буй 80 гаруй хүний гэрээг цуцалсан гэсэн мэдээлэл байна. Сарын орлого нь үгүй болсон хүмүүс дээрх байдлаар шударга ёсны төлөөх жагсаалын хажуугаар өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө цуглаан зохион байгуулсан нь энэ бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.