? "Улс төрд нөлөө бүхий этгээд авлига авсан бол 12-20 жилээр хорих ял шийтгэнэ"
МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дуусчээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн одоо үйлчилж байгаа агуулга болон аль зүйл заалтуудыг өөрчлөн найруулах гэж байгааг бүлгийн зүгээс дараах байдлаар тайлбарлалаа.
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл тэр чигээрээ авлигын эсрэг зүйл заалт. Үүнд өөрчлөлт оруулж байгаа гол гол заалтууд нь:
-Авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Өмнө нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, энх тайвны эсрэг гэмт хэргүүдэд өршөөл үзүүлдэггүй байсан бол одоо авлига авсан хүнд өршөөл үзүүлэхгүй.
-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д 40 сая төгрөгөөр торгуулаад хялбаршуулсан журмаар ялгүй салж байгаа гэх асуудлыг хөндөж авч үзнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зүйл заалтаар бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан бол 5,4-27 сая төгрөгөөр торгох зүйл заалт бий. Зорчих эрхийг 1-5 жилээс хасах, эсвэл 1-5 жил хорих заалт бий. Одоогийн өөрчлөлтөөр зорчих болох торгох ялыг хасаад их хэмжээний буюу 2-8 жил хорих ял ногдуулахаар өөрчилж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-8 жилээр хасаад, нэмж тэр хэмжээний хорих ял оногдуулна.
-Дараагийн нэг зүйл нь хахууль авах гэмт хэргийг чангаруулна. Өмнө нь хахууль нэхсэн, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасаж 2,7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 3 жил хорих ял оноож байсан. Одоогийн өөрчлөлтөөр зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж бусад заалтыг нэмэгдүүлэхээр зааж байна.
Үүнд улс төрийн албан тушаалтныг тусгайлан авч үзэж 22 дугаар зүйлийн 4-р зүйлд "Хясан боогдуулах аргаар, эсвэл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албад ажиллах эрхийг 5-8 жилээр хасаж, 5-12 жил хорих ял шийтгэнэ" гэж өөрчлөн найруулж байна.
Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилийн хугацаагаар хасаж, 12-20 жилээр хорих ял шийтгэнэ гэж өөрчлөн найруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.