Урд шөнөөс талбай дээрх жагсагчдыг дулаацуулах автобус болон эмнэлгийн багийг ажиллуулж эхэллээ
Өчигдөр /2022.12.11/ орой хотын даргын өгсөн чиглэлийн дагуу жагсаалд оролцож байгаа иргэдийн тав тухыг хангах зорилгоор автобусуудыг төв талбайн урд хэсэгт байршуулжээ. Мөн яаралтай тусламжийн багууд бэлэн байдалд ажиллаж байна. Хоёр цаг тутамд эмч үзлэг хийж байхаар болжээ.
Өчигдөр оройны байдлаар л гэхэд 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулж, тусламж үзүүлжээ. Одоогоор хүн осгосон асуудал байхгүй гэж НЭМГ-аас мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид жагсагчдад халуун цай, хот тохижилтынхон 00 асуудлыг болон хог хаягдлыг цэвэрлэх үүргээ тогтмол гүйцэтгэж байсан.
Өнөөдөр гэр олгох зөвшөөрөл болон жагсагчдын түр штабыг байрлуулах газраар хангах талаар шийдвэр гарна гэж НССОНХГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.