А.Отгонбаатар: Жүжигчин Цогтоо, Х.Нямбаатараас 100 сая төгрөг авсан байна
Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг зорьж буй иргэдийн идэвх өндөр байгаа бөгөөд хөдөө орон нутгаас малчид ирж, үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.
Уг жагсаалд нэгдээд буй жүжигчин У.Цогтбаярын талаар Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар байр сууриа илэрхийлжээ.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:
-Төв талбайд жагсаал үргэлжилж байгаа учир жүжигчин У.Цогтбаяраас “Чи Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сонгуулиар хэдэн төгрөг авсан юм бэ ?” гэж асуусан. Гэтэл 100 сая төгрөг авсан гэлээ.
Би үнэнийг хэлээд нэг ч төгрөг энэ хулгайчдаас авч үзсэнгүй.
Сонгуулиар жүжигчин 100 сая төгрөг авдаг. Сонгуулийн дараа гарч ирээд жагсахад иргэд хуйларч байна. Энэ улсыг өөрчлөхийн тулд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Үүнийг олон удаа хэлсэн ч хэн ч сонсохгүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.