Ж.Мөнхбат: Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчсөн нэг ч тушаал шийдвэр гаргаж байгаагүй

Нүүрсний жагсаалтай холбоотойгоор нүүрс хулгайлсан гэх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр сонсогдож буй. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өгчээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Намайг нүүрсний хулгайтай холбож байх шиг байна. Хэдэн хүний нэрс холбоод, жинхэнэ хэрэгтнүүд нь дүйвүүлж, дарагдаж өнгөрөх гэж байх шиг байна.

Би баримттай зүйл ярья. Жишээ нь, 2016 оны наймдугаар сараас 2017 оны наймдугаар сар дуустал ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Энэ үед хоёр ажлыг хийсэн. Нэг нь өнөөдрийн яриад байгаа мөргөцгийг шалгах ажлыг хийсэн. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас орон нутгийн өмч. Үүнийг 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энхболд ярьж, хэлж олны анхааралд оруулсан. 

2016 оноос өмнө нүүрсний гэрээг ямар ч эмх замбараагүй хийж ирсэн. Хэн хэнтэй, хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ч тодорхойгүй. Өнөөдөр яриад байгаа Биржийн тухай хууль батална, өндөр үнэ өгсөнд нь нүүрсээ өгнө гэх мэт ажлыг бид тухайн үед хийж байсан. . Өндөр үнэ өгсөн нь шалгарч нийт үнийн дүнгийн 30-40 хувийн дүнг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дансанд урьдчилж байршуулсан нөхцөлд гэрээ хийдэг байсан. 

Би 2017 оны есдүгээр сард ажлаа өгсөн. Түүнээс хойш яаж гэрээ хийгдэж байгааг мэдэхгүй. Энэ ажлын дараа нэг зүйл цэгцэрсэн нь янз бүрийн үнэ байхгүй болсон. Мөн, 2017 онд ганцхан уртын тээвэр л байсан. Одоо бол урт, богинын тээвэр гэж өөр болсон юм байна. 

Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчсөн нэг ч тушаал шийдвэр гаргаж байгаагүй. Тэр үед харин биржийн үнийг манай Засгийн газар цэгцэлсэн юм шүү гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.