Г.Ганболд: Т.Доржханд гишүүн нийгэмд буруу мэдээлэл өгч, иргэдийг жагсаалд турхирч байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, зургаан сарын хугацаатайгаар нүүрсний хулгай, хилийн боомтын асуудлуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтлоо.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан түр хорооны дарга Г.Ганболд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг иргэдэд буруу мэдээлэл өгч жагсаалд турхирсан бол ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой гэх байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд:

-УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Т.Доржханд гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Манай түр хорооны бусад гишүүд С.Ганбаатар гээд олон гишүүд үүнийг нотолно. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал огт яригдаагүй.

Өнөөдөр . Үүнийгээ тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэнд ард түмэн Хэрэв буруу мэдээлэл өгсөн бол ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой гэж түр хорооны даргын хувьд хэлэхийг хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.