Засгийн газрын хуралдаан дээр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдлагуудыг "байцааж байна"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн жагсаалд оролцож, тайлбар нэхсэн тэмцэгчдийн шаардлагад /2022.12.06/ хариу тайлбар хийсэн билээ. 

Энэ үеэр тэрбээр "Нүүрсний хулгайчид энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдлоо" хэмээн мэдэгдсэн. Жишээ нь, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд болон тэдний удирдлагад ажиллаж байсан МОХ-ны үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг өдөөсөн. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн бүх ажилчдын цахим хаяг руу и-мэйл очиж "Ажил хаяж, жагсаалд оролц" гэж уриалсан байна. Зарим буудлуудад мөнгө тараасан гэж мэдэгдсэн.

Энэхүү мэдээлэл жагсаалын анхны өдөр Ерөнхий сайдад очсон бололтой.

Арванхоёрдугаар сарын 04-ний өдөр "Эрдэнэс тавантолгой" ХК-аас залруулга гаргаж "Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор компанийн ажилтнуудыг ажлын цагаасаа эрт тарах утгатай буруу ташаа мэдээлэл агуулсан мэйлийг ажилтнуудын албан мэйл хаягаар дур мэдэн илгээж ташаа ойлголт төрүүллээ. “Эрдэнэс Тавантолгой “ХК-ийн ажилтнууд одоогоор ажлын байрандаа хэвийн ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээсэн." бололтой. 

318199301 511761364309478 1577484702420783528 n1

Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд хуралдаж байна. Нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч хамгийн эхний асуудлаар тус компанийн тайлбарыг сонсож байна. 

Тодруулбал, Гадаад валют, улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбоотой Бүрэн эрхт төлөөлөгчий танилцуулгыг сонсож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан дэлгэрэнгүй мэдээллийг бид үдээс хойш хүргэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.