СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-06

🔴LIVE: Н.Энхбаяр: Парламентын хоёр танхимтай болж, тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-Төрийн гурван өндөрлөг, төрийн институтийн асуудал байгаа. Үүнийг тогтолцооны хувьд засаж залруулах ёстой. . Онолын хувьд бол зөв тогтолцоо. Харин манай улс парламентын тогтолцоотой. Парламентад олонх болсон нь засгийн эрхийг авч хэрэгжүүлээд явдаг. Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэл болоод явдаг. 1992 оны Үндсэн хуулийг батлаад хэрэгжүүлээд явсан. Одоо юм билээ.

Манай улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байна. Гэхдээ Үндсэн хуулийг тогтолцооны талаас нь засах шаардлагатай гэж бодож байна. Үндсэн хуулийг хүн, ард түмэн төвтэй, иргэдийн сонголтоор төр засаг нь байгуулагддаг байгаасай гэж хүсэж байна. . Хоорондоо зөвшилцөж хууль гаргадаг, хянадаг тогтолцоо руу шилжинэ.

. Байгалийн баялгийг ард түмний мэдэлд бус, өмчлөлд оруулах ёстой гэж үзэж байна. "Баялгийн сан"-гаасаа хувь хүртдэг, ноогдол ашиг хүртдэг тогтолцоо руу орох ёстой. 

Би ерөнхийлөгч байхдаа Таван толгойн нүүрсний ордыг ард түмний өмч байх ёстой гээд хөөцөлдөж яваад төрд авсан. Гэвч цааш нь төрийн өмч, нийтийн өмч гэж будилуулаад ойлгомжгүй болгоод захиран зарцуулах асуудал нь эмх замбараагүй болсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.68

Үнэтэй зөвлөгөөн өгсөн байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.