СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-06

🔴LIVE: 2012 онд авсан 1.5 тэрбумын "Чингис" бондын хүүнд 540 сая ам.доллар зарцуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"Чингис" бондын эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-"Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг Монгол Улс өнөөдөр төлж дуусгалаа. Манай улс 2012 оны 12-р сарын 05-нд Олон улсын хөрөнгөөс Засгийн газрын кодтой бонд арилжаалж эхэлсэн байдаг. Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл дээгүүр байсан, эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын "Чингис" бондыг гаргасан. Тэгвэл тус бондын үлдэгдэл 136 сая долларыг шилжүүлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бид бүх хүү үндсэн зээлээ бүрэн төлж дуусгалаа.

Гадаад талдаа Монгол Улсын Засгийн газар гэсэн нэрээр явж байгаа. Бид гадаад талдаа нэг нэрээр өр төлбөрөө төлж байна. Чингис бондын мөнгө 2014 оноос бүрэн зарцуулагдаж эхэлсэн. Чингис бондын 540 сая долларын хүүг арван жилийн хугацаанд төлж барагдуулсан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.