Хотын дарга захирамжаа цуцалж, хичээл сургууль хэвийн үргэлжлэв

Жанжин Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилсэн. 

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болзошгүй эмх замбараагүй байдал үүссэн тул Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Жагсаал, цуглааныг тараах тухай захирамж гаргасан юм.

Ингэхдээ жагсаалд оролцогч иргэдэд урьдчилан анхааруулах, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байв.

Харин иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа.

Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа.

317806578 582367837030672 1186576185536197525 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.