С.Ганбаатар: Нүүрсний хулгайн толгойлогч нь MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон Голомтын Д.Баясгалан

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна. Тэрбээр нүүрсний хулгайчдын толгойлогч нь MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон Голомтын Д.Баясгалан хэмээн нэрлэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн долоо хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар ажлаа хийхгүй байна. 

Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт, ажлаа хий. Хоёрдугаарт, Монголд ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа. Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна. Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, "Энержи Ресурс" Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна. Эд нар оффтейк гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Тэднийг шалгуулахаар АТГ-д өгнө гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.