Х.Нямбаатар: Хулгайч нар хахир хүйтэнд магадгүй 200 хүүхэд нүцгэлж, эрүүл мэндийг нь зольж чадах юм байна
Иргэд төв талбай болон Их тэнгэрийн аманд өчигдөр жагсаж, нүүрсний 44 их наяд болон бусад авлига, хээл хахуультай холбоотой асуудлыг илчлэхийг шаардсан билээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тухайн жагсаалын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж, эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.