СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-12-05

БШУЯ: Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрны нэг өрөөнд хоёр оюутан амьдарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрны нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо.

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн нийт 71 оюутны байранд 4772 оюутан амьдарч байгаагийн 65 хувь нь эмэгтэй оюутан байна.

Тэгвэл шинэ шийдэл бүхий дотуур байрны нэг өрөөнд хоёр оюутан амьдрах аж. Тодруулбал, ариун цэврийн өрөө дотроо байрлах бөгөөд тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар байхаар гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэжээ. Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой. 

Энэ төслийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутгийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байруудад хэрэгжүүлэх боломж байгааг БШУЯ-наас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.