Дундговь аймгийн Хулд суманд "Эрэн хайх, аврах бүлэг" байгууллаа

Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Хулд суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо.

Хулд сум нь Өмнөд бүсийг улсын нийслэл Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд малын гоц халдварт өвчин, зам тээврийн осол, цасан болон шороон шуурга зонхилон тохиолддог нутаг юм.

Тиймээс Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн болон Луус, Дэлгэрхангай, Өлзийт сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллана.

Мөн нутгийн залуусаас сонгон шалгаруулж, сургаж, дадлагажуулсан алба хаагчид Эрэн хайх, аврах бүлэгт үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн нь орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ.

4B7504B8 8B29 4A15 89EE 7DA67A573A61

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хулд сумын удирдлага, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адьяабаатар болон Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ард, иргэд оролцсон юм.

Алба хаагчдын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

F663D701 3965 4744 86FD EFB550FF48AA 1024x768

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.