Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг шагналаа

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.315522465 685787259649697 6385991761733117527 nТэд тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь тэд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул түргэний машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөн, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.