СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-19

Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа.

Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.Нээлтийн арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарт бодлогоор хэрэгжүүлж буй олон шинэчлэлийн ажил өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулагдаж байна. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд ард иргэдэд тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэвэл санхүүжилт их авдаг болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд бие даан хөгжих, техник технологио шинэчлэх, эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт маш олон эерэг үр дүн гарч байна.
Бид эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэж л ойлгож, эмнэлгийг шүтэх тогтолцоотой байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж, өвчин тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Эрүүл мэндийн удирдлага, эдийн засаг”, “Улаанбаатар хотын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж, 20 орчим илтгэл хэлэлцүүлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.