СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-18

Б.Бямбадорж: Түргэн тусламжийн машин GPS-тэй болсноор байршлын мэдээлэл иргэнд очдог болсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub health care week” үзэсгэлэн гурван өдөр болж өндөрлөлөө. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: 

-Нийслэлийн эрүүл мэндийн албаныхан цар тахлын үед ч үндсэн тусламж, үйлчилгээгээ үзүүлж, анагаах ухааны шилдэг инновацыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шинэ зохион байгуулалтад орсон. "Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" өдөрлөг, үзэсгэлэнг гурван өдрийн турш зохион байгууллаа.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сайн жишгийг бүх эрүүл мэндийн байгууллагад 2023 он гэхэд бүрэн нэвтрүүлнэ. Тухайлбал, түргэн тусламжийн машин GPS-тэй болсноор байршлын мэдээлэл иргэнд очдог болсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.