Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19:25 цагийн үед Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны таван хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн В1 давхрын танхимд хичээллэж байх үед

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гаргажээ.

Уг үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.