?LIVE: Ц.Батзул: Цаашид дотоодод үйлдвэрлэсэн бараа импортын бараатай өрсөлдөхгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн билээ.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:
-Төрийн байгууллагууд өдөр тутам худалдаж авдаг, түргэн элэгдэх барааг нь цахим дэлгүүрт байршуулж, стандартын шаардлага хангасан барааг нэг үнээр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
Нөгөөтээгүүр, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгох тухай хуулийн төсөлд тусгасан.
Цаашид дотоодод үйлдвэрлэсэн бараа импортын бараатай өрсөлдөхгүй. Зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнтэйгээ өрсөлдөнө. Хэрэв чанарын шаардлага хангаж байгаа бол цахим дэлгүүрээс төрийн байгууллага дотоодын бараагаа хэрэглэх орчныг бий болгож байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.