Вакум цонхны хаалтын завсраар бага насны хүүхэд унаж, амиа алджээ

Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн дөрвөн настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн даваа гарагийн 21.00 цагийн үед СХД-ийн нутаг дэвсгэрт "Өндрөөс хүүхэд унаж нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай хүү гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан байжээ.

Тухайн айл вакум цонхны хаалттай байсан ч стандартын бус хэмжээтэйгээс үүдэн завсраар нь бага насны хүү унасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.