СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулгад яллах дүгнэлт дахин үйлдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын болон орон нутгийн 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан, УИХ-ийн гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр 2010 оноос хойш хоёр жил ажиллахдаа албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон М.Тулгын үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ.

2014 оноос хойш мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээр явсан ч эцэслэн шийдэгдээгүй дээрх албан тушаалтны хэргийг энэ удаа шүүх шударгаар шийдэж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлж чадах, эсэхийг харах л үлдэж байна. Уг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард эл хэргийг хэлэлцээд түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгасан.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг мөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээд “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, М.Тулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хүргүүлсний дагуу АТГ-ынхан дахин хийсэн шалгалтын ажиллагаа нь ийнхүү дууссан байна.

М.Тулгыг Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжүүлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар дааган”, “Алтантэнгэр”, ХБО, “Комфорт импекс” компанийн нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулах шийдвэр гаргуулсан. Улмаар 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулж, түүнийхээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг нь авч, 2.9 тэрбумаар нь ажил гүйцэтгүүлэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.120.90

Жаахан хүү бхаас нь мэднэ. Өвчтэй ганц дүү, ээж хоёрынхоо төлөө зүтгэсэн залуу шүү! Алтанхуягийг дагаад буруу замаар будаа тээгээд байгаа нь тодорхой байсан!

Алдар
1 жилийн өмнө
124.158.67.162

Алтанхуяг бол шунахай хулгайч, хулгай хийхгүй байж чадахгүй. Энэ залуу буруутай нь илт. Алтанхуягийн золиос боллоо доо, хөөрхий.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.