?LIVE: ЦЕГ: Ихэвчлэн 35-аас дээш насны иргэд цахимаар залилуулж байна

Цагдаагийн ерөнхий газраас “UNSEND” аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриан дор Цахим хөгжлийн яам, Монгол банк, Монголын банкны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран эхлүүллээ. 

Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй:

-Залилах 10 мянга 300 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97,3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн нийт 31320 гэмт хэргийн 32,8 хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн бөгөөд үүнээс үзэхэд энэ оны жилийн эцсээр 12,000 орчим хэрэг бүртгэгдэх тооцоолол, эрсдэл үүсчээ. 

Манай улсын интернэт хэрэглэгчдийн тоо 3.2 саяд хүрсэн бол фэйсбүүк хэрэглэгчдийн тоо давхардсан байдлаар 2.8 саяд хүрсэн.

2022 оны эхний 10 сарын байдлаар нийт залилах гэмт хэрэгт 818,7 тэрбум төгрөгийн хохирол учирсны 799,3 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлж ажилласан байна. Цахим залилангийн хувьд энэ оны эхний 10 сарын байдлаар 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэв.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: 

-Цахим орчинд залилах гэмт хэргийн нөхцөл хүнд байгаа учир ард иргэдийг хохирогч болгохгүй байх, мэдээлэлтэй байлгах зорилгоор өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд “”UNSEND-Бүү шилжүүл” аяныг зохион байгуулж байна.

Ингэснээр тухайн хаягаар нь ойр дотны хүн нь бичиж буй мэтээр мөнгө залилах тохиолдол элбэг гарч буй. 

Нөгөөтээгүүр, Гэмт этгээдүүд хөдөө орон нутаг руу чиглэж, энэ төрлийн гэмт хэргийг хийхийг завдаж байгаа. Мөн хуурамчаар гар утас руу нь залгаж, залилах тохиолдлууд их байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.