СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам тээврийн ноцтой ослоор хоёр хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэх газар автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдан нас баржээ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин зам дээр зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан гэх дуудлага арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:31 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор 29 настай эрэгтэй Т, 17 настай эрэгтэй Б нар хавчуулагдаж нас барсан байжээ. Онцгой байдлын албан хаагчид цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.