Т.Аюурсайхан: Монголын ард түмэн С.Баярцогтод дүнг нь тавьж, улс төрөөс зайлуулсан
Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсэгт багтаж мэдээлэлд ойр байсан давуу талаа ашиглан, мөнгө угаасан хэрэгт Монгол улсын гурван шатны шүүхээр шийтгүүлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт өөрийг нь Монголын болон Швейцарийн хууль хүчний байгууллага цагаатгасан талаар саяхан мэдээлэл хийсэн.
Энэ нь хууль зөрчсөн талаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан энэ баасан гаргийн УИХ-ын чуулган дээр мэдээллээ. Тэрээр "С.Баярцогтын оффшор бүсэд данс нээсэн цаг хугацаа нь Оюутолгойн гэрээ байгуулсан цаг хугацаатай давхцаж байгаа. Ийм учраас Монголын ард түмэн түүнд дүнг нь тавьж монголын улс төрөөс зайлуулсан шүү дээ" гэв.
Т.Аюурсайханы хувьд Х.Баттулга, С.Баярцогт нарын оффшор бүс дэхь данс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн талаар удаа дараа мэдээлж байсан. Тэрээр "Гурван шатны шүүхээр шийтгүүлж, шоронд илгээгдсэн хүний хэрэг /С.Баярцогт/-ийг УДШ-ийн хоёр шүүгч тусгайлан хэлэлцэж анхан шат руу буцаасныг АТГ-ын саналаар НПГ хэрэгсэхгүй болгосон нь хууль бус" гэж үзэж байгаагаа ийнхүү илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.