ӨНӨӨДӨР: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн өдөр

31 жилийн өмнөх энэ өдөр буюу 1991.11.11-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын хоёрдугаар хуралдаанаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ.

Тиймээс энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын архивт буй, Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцсэн хуралдааны 59 боть, 12.000 орчим хуудас протоколыг албан ёсоор ард нийтдээ ил болгож байна. 

Хуралдааны протоколыг үзэхийг хүсвэл ЭНД дарж нэвтэрнэ үү. 

Цаашид протоколыг үе шаттай оруулж 2023.01.13 буюу Үндсэн хуулийн өдрөөр бүрэн оруулж дуусгах болно.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандан, УИХ-аар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн өдрийн мэнд хүргэсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.