?LIVE: АН: Монгол Улс 2023 онд дампуурах эрсдэлтэй төсөв баталж байна

УИХ дахь АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-2023 оны төсвийг эхнээс нь Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж, төсвийг алдагдалгүй батлахыг шаардаж байсан. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, улсаараа дампуурах боллоо. Төсвийн алдагдал өндөр байхаар иргэд ядуурна. Төсвийн алдагдлыг дагаад иргэдэд, бизнес эрхлэгчдэд мөнгө очихгүй гээд маш олон сөрөг зүйлс бий. Тэр хэрээр төр данхайна. Ирэх онд хийгдэх төлөвлөлтүүдийг хийх боломж бололцоо бий болохгүй. Тэгэхээр энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж МАН хэт олонх учраас хуулиа батлаад явах байх. Эрх баригчид телевизээр "Ард түмний амьдрал сайхан байна. Улсаараа удахгүй сайхан болно. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байна гэсэн зүйлсийг ярьсаар байна. Хөргөгч бол ард иргэдийн бодит байдал гэдэг үүднээс зурагт, хөргөгч авч ирж тавилаа. Ард түмний хөргөгч хоосон байна. . 2023 онд улсаараа дампуурах эрсдэл бий болчихлоо. Одоо зогс, бодлогоо өөрчил гэдэг бичиг бид барьсан байна. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдаж эхлэх боллоо.

 УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-АН-ын зүгээс төсвийг алдагдалгүй батлах шаардлагыг тавьж байгаа. Алдагдалтай батлах юм бол нэгдүгээрт бид гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт, инфляц улам нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, юмны үнэ өснө. Хамгийн аюултай зүйл нь энэ бүхнээс үүдээд бизнесүүд хумигдаж эхэлнэ. Ингэвэл татвар, хураамж багасна. Мөн орлогоо хэт хиймэл, хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжилж байгаа.

Нүүрс 36 сая тонн гаргана гэсэн байна. Гэтэл хил хаагдаад гарч байгаа нүүрсний тоо багасаад ирлээ. Бид эрсдэлээ тооцож, төсвөө батлах ёстой. Түүнчлэн маш их хэмнээд байгаа гэсэн боловч нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 480 тэрбумаар нэмэгдсэн нь хэмнэлт мөн үү? Дээрээс нь Үндэсний статистикийн хорооноос маш чухал мэдээллүүд гаргаж байгаа. Энэ байгууллагаас гэдэг статистик гаргажээ. Тэгэхээр АН-ын зүгээс Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд цаашид анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалт татаж байж, бизнесийг дэмжихгүй бол олон компани үүд хаалгаа барьж байна. гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.