СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Талийгаачийн ар гэрийнхэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өглөө.

Талийгаачдын ар гэрийнхэн: 

- Бидний үгээс маш их гашуудаж байна. Өглөө ажилдаа явсан хүмүүс ингэж харамсалтайгаар амиа алдсанд одоог хүртэл гомдолтой байна. Цахим орчинд талийгаачдын талаар ташаа мэдээлэл гарсан. Иймээс хэрэг хяналтын шатанд байгаа энэ үед цаашид буруу ташаа мэдээлэл түгээхгүй байх, эрдэнэт хүний амь насыг үнэлэхийг шаардаж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан. 

Амь насаа алдсан хоёр залуу өглөө ажилдаа очоод өглөөний шуурхай хурлаа хийгээд тухайн өдрийн үүргээ аваад ажилдаа гарсан байдаг. Талийгаачид тус газарт хөдөлмөрийн гэрээтэй, үндсэн ажилтан байсан. Гэтэл тухайн өдөр ажлын байран дээр бохирын шугамын ажил хийхээр шуурхай явсан ч амиа алдсан тул хууль, шүүх, хяналтын байгууллагаар явж хэргийн үнэн бодит байдлыг тогтоох, хэрэгт холбогдолтой байгууллага, удирдах албан тушаалтнуудад шударгаар хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Гэтэл хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааг хангаж өгөх ёстой холбогдох албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас сайхан залуус нэг бол хөгжлийн бэрхшээлтэй эсвэл амь насаа алдаж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.